Press ESC to close

ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар генийн шинжилгээ хийлгэжээ

  • March 27, 2024
  • (1)

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг “Хятад цустай, хятад хүний удам” гэх мэдээлэл цахим сүлжээнд цацагдсаар буй. Эл мэдээллийг тэрбээр үгүйсгэж, генийн шинжилгээ хийлгэхээ мэдэгдсэн билээ. Мөн Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг “Хамтдаа генийн шинжилгээ өгье” хэмээж байв.

Тэгвэл Ч.Хүрэлбаатар сайд өчигдөр (2024.03.27) твиттер хаягтаа шинжилгээ хийлгэсэн тухайгаа жиргэжээ. Тэрбээр “Би генийн шинжилгээгээ хийлгэчихсэн. Хариугаа удахгүй тавина. Харин Женко бол шинжилгээ хийлгэхгүй, хийлгэсэн ч хариуг нь тавихгүй гэдэгт эргэлзээд хэрэггүй” хэмээсэн байна.

Comments (1)

  • Иргэн Доржsays:

    March 27, 2024 at 9:03 am

    Зарчимч хүндээ Хүрлээ амжилт
    Яалтайнгүй дөрвөд гэдгийг маануус мэднийшээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *