Press ESC to close

Увс аймгийн 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

  • March 27, 2024
  • (0)

2024 оны 03 дугаар сарын 25-наас 2024 оны 04 дүгээр сарын 01ийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас: 26-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи: 26-нд нутгийн баруун өмнөд хэсгээр баруун хойноос секундэд 16-18 метр, зарим үед секундэд 20 метр шороон шуурга шуурна.  Бусад хугацаанд баруун болон баруун хойноос 3-8 метр.  

Агаарын температур: Хугацааны эхээр хүйтэн Увс нуур болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -7…-12 градус, бусад нутгаар шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө -0…+5 градус дулаан байна. Хугацааны сүүлийн хагаст ихэнх нутгаар дулаарна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *