Press ESC to close

Наурызын баярт зориулсан барилдаанд даян аварга Н.Батсуурь түрүүллээ

  • March 19, 2024
  • (0)

Наурызын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн уламжлалт барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.

Нийт 128 бөх барилдсанаас даян аварга Н.Батсуурь долоо даван түрүүлж, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ. 

Харин шөвгийн дөрөвт Баянхонгор аймгийн Баянбулаг харьяат “Их Богд” дэвжээний бөх улсын харцага Н.Золбоо, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат “Жавхлант” дэвжээний бөх аймгийн арслан Н.Өсөхбаяр нар үлдсэн юм. 

Түүнчлэн улсын аварга О.Хангай дөрвийн даваанд аймгийн арслан Н.Өсөхбаярт, барилдах эрх нь сэргээд буй улсын заан Б.Серик тавын даваанд улсын заан Б.Бат-Өлзийд тус тус өвдөг шороодов.

Мөн тус барилдааны түрүү бөх “Соната-9” маркийн автомашин, үзүүр бөх дөрвөн сая төгрөг, их шөвгийн дөрөвт шалгарсан бөх тус бүр хоёр сая төгрөгийн шагнал хүртэж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *