Press ESC to close

УОК-оос зудтай байгаа сумдад малын өвс, тэжээл өгөх ажилд 14 орчим тэрбум төгрөгийг зарцуулжээ

  • March 11, 2024
  • (0)

Зудтай байгаа аймгуудад өвс, тэжээлийн тусламж хүргэх, цасанд дарагдсан замыг нээх зэрэгт хэчнээн төгрөг зарцуулж байгаа талаар товч танилцуулав.

Тодруулбал 21 аймгийн хэмжээнд Засаг даргын нөөц хөрөнгө, Гамшгаас Хамгаалах Сан, Гамшгийн Эрсдэлийг Бууруулах Сангийн хөрөнгө оруулалтаар малчин айл өрхүүдэд, өвс тэжээл хүргэх, шатахуун, цасанд дарагдсан замыг цэвэрлэх зэрэг ажиллагаанд 17 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг зарцуулжээ.

Улсын Онцгой Комиссоос /УОК/ өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш 14,000 тонн тэжээл, 850 тонн өвс өгөхөд 14 орчим тэрбум төгрөгийн зардлыг гаргасан байна.

Эрүүл мэндийн байгууллагуудад 60, сумдад туулах чадвар сайтай 100 машин авч өгөхөд Засгийн газраас 15 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэсэн тухай өнөөдөр болсон УОК-ын хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

УОК-т 3.1 тэрбум төгрөг, 805.1 сая төгрөгийн бараа, материал цугларч, үүнээс 701 сая төгрөгийн 41,484 ширхэг бараа, материалыг зудтай аймаг, сумдад хүргүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *